Агуулга руу очих
Нарлаг МонголRenewable energy events

Арга хэмжээний тухай

Мэдлэг, шийдэл, уулзалтыг нэг өдөрт багтаасан

Нарлаг Монгол 2027 бол хаврын цомхон арга хэмжээ: нэг тайзны форум, 20 стендийн шийдлийн үзэсгэлэн, 6 ширээний B2B уулзалт, 4 богино үзүүлэн.

Яагаад цомхон вэ?

Том экспогоос ялгаатай нь энд оролцогчийн тоо биш, холбогдсон хэрэгцээ гол хэмжүүр. 200 хүний бүрэлдэхүүнийг хэрэгцээ, шийдвэрийн эрхээр нь сонгож, 25 худалдан авагчийг нэрээр нь хариуцна.

Хаврын арга хэмжээ нь намрын Mongolia Electrical & Energy Expo 2027-д шалгарсан оролцогч, худалдан авагч, контентын урсгал өгнө — гэхдээ өөрийн зорилт, төсөв, гэрээтэй бие даасан арга хэмжээ.

Гурван бүрэлдэхүүн

Нэг өдөр, гурван үр дүн

Форумын мэдлэг, үзэсгэлэнгийн шийдэл, товлосон уулзалтын бодит холбоо — бүгд нэг танхимд.

Нэг тайзны форум

14–18 илтгэгч, таван технологийн сэдэвчилсэн хэсэг, санхүүжилт ба хэрэгжүүлэлтийн нэгдсэн панел.

Шийдлийн жижиг үзэсгэлэн

20 оролцогч компанийн стенд, 4 шийдлийн богино үзүүлэн — загвар, макет, хүчдэлгүй эд анги, видео.

B2B товлосон уулзалт

25 шалгарсан худалдан авагч, 6 ширээ, 50 товлосон уулзалт — хэрэгцээ ба шийдлийг шууд холбоно.

Зорилтот үзүүлэлт

2027 оны зорилтот үзүүлэлт

Эдгээр нь төлөвлөлтийн зорилт бөгөөд биелсэн үр дүн биш. Бодит тоо арга хэмжээний дараа (T+7) нийтлэгдэнэ.

Зорилт

20

оролцогч компани

200

мэргэжлийн оролцогч

16

илтгэгч, модератор

25

шалгарсан худалдан авагч

50

товлосон B2B уулзалт

4

шийдлийн богино үзүүлэн

Хугацааны төлөвлөгөө

  1. 2026.12.15

    Огноо ба байршил батлагдана

  2. ~ 2027.03.01 (орчим)

    Илтгэгчид зарлагдана

  3. ~ 2027.03.01 (орчим)

    Бүртгэл нээгдэнэ

  4. ~ 2027.04.20 (орчим)

    Худалдан авагчид батлагдана

Аюулгүй үзүүлэнгийн дүрэм

Даралттай хий (устөрөгч, биогаз), ил гал, батарей цэнэглэх/разрядлах үзүүлэн талбайд хориотой. Загвар, макет, хүчдэлгүй эд анги, видео үзүүлнэ.

2027 оны 5-р сар · Улаанбаатар

Нарлаг Монголд оролцоорой

Зочин, оролцогч компани, түнш эсвэл худалдан авагч — өөрт тохирох замаа сонгоно уу.