Арга хэмжээ хэзээ, хаана болох вэ?
2027 оны 5-р сард, Улаанбаатар хотод, нэг өдөр. Яг өдөр (5-р сарын 20 эсвэл 21) болон танхим 2026 оны 12-р сарын 15-нд батлагдаж зарлагдана.
Бүртгэл хэзээ нээгдэх вэ?
Огноо батлагдсаны дараа, 2027 оны 3-р сар орчимд. Одоо урьдчилан бүртгүүлбэл хамгийн түрүүнд мэдэгдэнэ.
Тасалбарын үнэ хэд вэ?
Форумын төлөөлөгчийн тасалбар 120,000 ₮ (урьдчилсан үнэ). Форум, үзүүлэн, B2B талбай, 2 кофе завсарлага, өдрийн хоол багтана.
Оролцогч компанийн багц ямар нөхцөлтэй вэ?
Гэрээ + 50% урьдчилгаа бүрдсэний дараа байршил баталгаажна. Үлдэгдэл төлбөр T−30 хоногт; T−30-аас хойш захиалахад 100%. Үнэ урьдчилсан, НӨАТ, буцаалтын нөхцөл гэрээгээр тодорхойлогдоно.
Талбайд ямар үзүүлэн хийж болох вэ?
Загвар, макет, хүчдэлгүй эд анги, видео. Даралттай хий (устөрөгч, биогаз), ил гал, батарей цэнэглэх/разрядлах үзүүлэн хориотой.
Buyers Club-д хэн орох вэ?
Худалдан авалт эсвэл техникийн шийдвэрийн эрхтэй, ойрын 24 сарын худалдан авалт/төслийн төлөвлөгөөтэй 25 байгууллага. Хүсэлтийг үнэлж баталгаажуулна.
Миний мэдээллийг ивээн тэтгэгчид өгөх үү?
Үгүй. Зочны санг ивээн тэтгэгчид өгөхгүй. Зөвхөн таны зөвшөөрөлтэйгөөр эсвэл талбай дээр badge уншуулсан тохиолдолд холбоо барих мэдээлэл оролцогч компанид шилжинэ.
Намрын экспотой ямар холбоотой вэ?
Нарлаг Монгол 2027 нь хаврын бие даасан арга хэмжээ. Намрын Mongolia Electrical & Energy Expo 2027-ийн мэдээллийг тусдаа зөвшөөрлөөр илгээнэ; хаврын багцад намрын хөнгөлөлт автоматаар орохгүй.
2027 оны 5-р сар · Улаанбаатар
Нарлаг Монголд оролцоорой
Зочин, оролцогч компани, түнш эсвэл худалдан авагч — өөрт тохирох замаа сонгоно уу.